Nokia 6700 Classic - Зурвас

background image

Зурвас

Та бичвэр, мультмедиа, имэйл , аудио, флэш зурвасууд уншиж, бичиж, илгээж,

хадгалж болно. Таны сүлжээ буюу үйлчилгээ үзүүлэгч зурвасын үйлчилгээг

дэмждэг тохиолдолд л та ийм үйлчилгээ ашиглаж болно.

Бичвэр ба мультмедиа зурвасууд
Та зурвас үүсгэж, өөрийн сонголтоороо зураг зэрэг зүйл хавсаргаж болно.

Зурваст файл хавсаргах үед бичвэр зурвас автоматаар мультмедиа зурвас болон

хувирдаг.

Бичвэр зурвас
Таны төхөөрөмж нэг зурваст ноогдох үсгийн тооноос илүү бичвэр зурвас явуулах

боломжтой. Урт зурвасыг хоёр буюу түүнээс олон зурвас болгон илгээнэ. Танай

үйлчилгээ үзүүлэгч үүний дагуу төлбөр авч болно. Өргөлт буюу бусад тэмдэг

хэрэглэдэг тэмдэгтүүд болон зарим хэл илүү их зай эзэлдэг тул нэг зурваст илгээх

тэмдэгтийн тоог багасгадаг.

Нийт үлдсэн тэмдэгтийн тоо, илгээхэд шаардагдах зурвасын тоог харуулдаг.
Зурвас илгээхийн тулд төхөөрөмждөө зөв зурвасын төвийн дугаар хадгалсан

байх ёстой. Ердийн үед энэ дугаарыг таны SIM картаар дамжуулан хэвшүүлж

тогтоодог. Энэ дугаарыг гараар тохируулахын тулд

Цэс

>

Зурвас

>

Зурвас

тохиргоо

>