Nokia 6700 Classic - Нэвтрэх кодууд

background image

Нэвтрэх кодууд
Таны утас нэвтрэх код болон хамгаалалтын тохиргоог хэрхэн хэрэглэхийг

тохируулахдаа

Цэс

>

Тохиргоо

>

Хамгаалал

>

Хандалтын код

гэж орно уу.

Хамгаалалтын код таны утсыг зөвшөөрөлгүй хэрэглэхээс хамгаалахад

тусална. Урьдчилан тогтоосон код 12345. Та код өөрчилж болох бөгөөд утсаа

код хүсдэг болгон тохируулж болно. Зарим ажиллагаа тохиргооноос үл

хамааран хамгаалалтын код шаарддаг. Тухайлбал та үйлдвэрийн тохиргоог

сэргээхийг хүсвэл хамгаалалтын код шаардана. Кодоо нууцалж, утаснаасаа

тусдаа найдвартай газар хадгал. Хэрэв кодоо мартсан байгаад утас тань

түгжигдсэн бол, утсанд тань үйлчилгээ шаардагдах бөгөөд үүнд нэмэлт

төлбөр авч болно. Нэмэлт мэдээлэл хүсвэл Nokia Care-ийн цэг буюу утасны

борлуулагчдаа ханд.

SIM (USIM) карттай хамт ирэх PIN (UPIN) код нь картыг зөвшөөрөлгүй

хэрэглэхээс хамгаалахад тусална.

Зарим SIM (USIM) карттай хамт ирэх PIN2 (UPIN2) код зарим үйлчилгээнд

нэвтрэхэд шаардагддаг.

PUK (UPUK), PUK2 (UPUK2) кодыг SIM (USIM) карттай хамт өгч болно. Хэрэв

та PIN кодыг дараалан гурван удаа буруу оруулбал PUK код оруулахыг танаас

хүснэ. Хэрэв кодуудыг танд өгөөгүй бол үйлчилгээ үзүүлэгчдээ ханд.

Утсандаа ирэх, гарах дуудлагыг хязгаарлахад дуудлага саатуулах үйлчилгээ

ашиглаж байгаа үед (сүлжээний үйлчилгээ) саатуулах нууц үг шаардагдана.

Хөтчийнхөө хамгаалалтын модулийн тохиргоог үзэх буюу өөрчлөхийн тулд

Цэс

>

Тохиргоо

>

Хамгаалал

>

Хамг. модул тохирго

-г сонго.