Nokia 6700 Classic - Дижитал эрхийн менежмент

background image

Дижитал эрхийн менежмент
Агуулгын эзэмшигчид оюуны өмч, үүний дотор зохиогчийн эрхээ хамгаалахдаа

янз бүрийн дижитал эрхийн менежментийн (DRM) технологи ашиглаж болно.

Энэхүү төхөөрөмж DRM хамгаалалттай агуулгад нэвтрэхийн тулд янз бүрийн

DRM программ хангамж ашигладаг. Энэ төхөөрөмжөөр та WMDRM 10, OMA DRM

1.0, OMA DRM 1.0 forward lock, OMA DRM 2.0-р хамгаалагдсан агуулгад нэвтэрч

болно. Хэрэв тухайн DRM программ хангамж нь агуулгыг хамгаалж чадахгүй бол

агуулга эзэмшигч DRM хамгаалалттай шинэ агуулгад нэвтрэх DRM программ

хангамжийн чадварыг хүчингүй болгохыг хүсэж болно. Ийнхүү хүчингүй болгох нь

таны төхөөрөмжид байгаа DRM хамгаалалттай агуулгын хүчинтэй хугацааг

сунгахаас сэргийлж болно. Ийм DRM программ хангамжийг хүчингүй болгох нь

бусад DRM буюу DRM–ийн бус программаар хамгаалагдсан агуулгыг ашиглахад

нөлөөлөхгүй.

8

Ерөнхий мэдээлэл

background image

Дижитал эрхийн менежментийн (DRM) хамгаалалттай агуулга нь тус агуулгыг

ашиглах таны эрхийг тодорхойлсон идэвхжүүлэх түлхүүртэй хамт өгөгдөнө.

Хэрэв таны төхөөрөмж OMA DRM хамгаалалттай агуулгатай бол идэвхжүүлэх

түлхүүр ба агуулгын нөөц хуулбарыг хийхдээ Nokia PC Suite-ийн нөөц хуулбар

хийх функцийг ашигла.
Хэрэв таны төхөөрөмж WMDRM хамгаалалттай агуулгатай бол төхөөрөмжийн

ойг форматалсан тохиолдолд идэвхжүүлэх түлхүүр, агуулга хоёулаа алдагдана.

Таны төхөөрөмж дэх файлууд гэмтсэн тохиолдолд идэвхжүүлэх түлхүүр, агуулга

алдагдаж болно. Идэвхжүүлэх түлхүүр буюу агуулга алдагдвал төхөөрөмж

дээрээ тэрхүү агуулгыг дахин ашиглах боломжийг тань хязгаарлаж болно. Нэмэлт

мэдээлэл авъя гэвэл үйлчилгээ үзүүлэгчдээ хандана уу.