Газрын зураг ба GPS
Таны төхөөрөмж доторхи дотуур GPS хүлээн авагч хиймэл дагуулын дохио
олбол, одоо байгаа байршлыг төхөөрөмж дээр харуултал хэдэн минут болно.
Global Positioning System (GPS)-ийг АНУ-ын засгийн газар ажиллуулдаг бөгөөд
түүний үнэн зөв мэдээлэл болон ажиллагааг дангаараа хариуцдаг. Байршлын
мэдээллийн үнэн зөвд АНУ-ын засгийн газрын GPS хиймэл дагуулд хийсэн
өөрчлөлтүүд нөлөөлж болох бөгөөд АНУ-ын Батлан хамгаалах департаментийн
иргэний GPS бодлого болон Холбооны радионавигацийн төлөвлөгөөнд гарсан
өөрчлөлтүүд нөлөөлнө. Байршлын мэдээллийн үнэн зөвд мөн хиймэл дагуулын
геометрын таагүй байршил нөлөөлнө. GPS дохио, түүний чанарт таны байршил,
барилга, байгалийн саад, цаг уурын нөхцөл нөлөөлж болно. GPS дохио барилгын
дотор буюу газар доор байхгүй болж болох бөгөөд бетон, метал зэрэг материал
сөргөөр нөлөөлж болно.
GPS-ийг байршил нарийн тогтоох хэмжилтэнд ашиглаж болохгүй бөгөөд
байршил тогтоох буюу зүг чиг олоход GPS хүлээн авагч болон үүрэн радио
сүлжээний байршлын тухай мэдээлэлд дангаар нь найдаж болохгүй.