Nokia 6700 Classic - Яаралтай тусламжийн дуудлагууд

background image

Яаралтай тусламжийн дуудлагууд
Анхаарах зүйл: Энэхүү төхөөрөмж радио дохио, утасгүй сүлжээ, утас кабелийн сүлжээ, хэрэглэгчийн программчилсан

функцүүдийг ашиглан ажилладаг. Төхөөрөмж үүрэн сүлжээгээр л дамжуулж яаралтай тусламжийн дуудлага хийхийг

оролдоно. Бүх нөхцөл дэх холболтыг баталгаажуулах боломжгүй. Та эмнэлгийн яаралтай тусламж зэрэг зайлшгүй

шаардлагатай дуудлага хийхдээ утасгүй төхөөрөмжид хэзээ ч бүрэн найдаж болохгүй.

Яаралтай тусламжийн дуудлага хийхийн тулд:

1

Төхөөрөмж асаагүй байвал асаа. Дохионы хүч хангалттай эсэхийг шалга. Таны төхөөрөмжөөс хамааран та

дараах алхмуудыг хийх шаардлагатай байж болно:

Хэрэв таны төхөөрөмж SIM карт хэрэглэдэг бол түүнийгээ хий

Төхөөрөмж дотроо идэвхжүүлсэн дуудлагын тодорхой хязгаарлалтуудыг арилга.

Горимоо офлайн буюу нислэгийн горимоос идэвхтэй горим руу шилжүүл.

2

Дэлгэцийг хоосон болгохын тулд хэрэгтэй бол хэдэн ч удаа "дуусга" товчийг дарж болно. Тэгээд утсыг дуудлага

хийхэд бэлэн болго.

3

Одоо байгаа газрынхаа албан ёсны яаралтай тусламжийн дугаарыг оруул. Яаралтай тусламжийн дугаар өөр өөр

байдаг.

4

Дуудлагын товчийг дар.

Яаралтай тусламжийн дуудлага хийхдээ шаардлагатай бүх мэдээллийг аль болох үнэн зөв өг. Таны утасгүй төхөөрөмж

осол болсон газар байгаа цорын ганц холбооны хэрэгсэл байж болно. Таныг утсаа тавьж болно гэх хүртэл дуудлагаа

бүү тасал.